Book cover

Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай

Хүүхдийн Дууны Ном, 16


0:00 0:00
Introduction
All Verses

1. Хөөрхөн шувуудын жиргээг би сонсоод, Хөх манхан °тэнгэрийг харахдаа Хацар нүүрэн дээр дуслан буух бороог Хажуугаас үлээх салхийг мэдрээд, Сайхан цэцэгсийн дэлбээг хараад, Модны сүүдэрт тоглохдоо Тэнгэрлэг Эцэгийн бүтээж өгсөн дэлхийд Амьдарч байгаадаа би °баярладаг.

2. Эрвээхэйн өнгөт далавчийг хар гэж Аав минь надад нүд °хайрласан. Өргөн дэлхийн гайхамшгийг сонсог гэж Эцэг минь надад чих °хайрласан. Тэр надад сайхан амьдрал зүрх сэтгэл, оюун ухаан өгсөн. Би ч Түүний бүтээлүүдийн нэг нь билээ. Тэнгэрлэг Эцэг надад хайртай.