Book cover

Есүс Христийн мэндэлсний дуу

Хүүхдийн Дууны Ном, 32


0:00 0:00
Introduction
All Verses

1. Христийн мэндэлсэн баяр боллоо. Жилийн хамгийн сайхан цаг энэ юм аа. Балчирхан хүү болж дэлхийд Тэр ирсэн. Есүсийн мэндэлсэн түүхийг яръя.

2. Тэнгэрт нэгэн шинэ од гэрэлтлээ. Христийн мэндлэх шөнийг тэр гийгүүлнэ. Аврагч °мэндлэхийг бүгд тунхаглаж байна. “Хозанна!” “Дэлхий энх °амгалан байг!”

3. Нэгэн жижигхэн малын хашаанд Эзэн Аврагч энэ дэлхийд мэндэлсэн. Түүнийг °өлгийдөхөд Тэр тайван байлаа. Нойрсож байгаа Түүнийг магтан дуулъя.

4. Төлөв даруухан, эгэл хоньчид Тэнгэрлэг хүүг угтахаар яаран иржээ. Од даган ирсэн гурван мэргэн хүн Алт, гүгэл, мир бэлэг болгон өгчээ.

5. Хараач Есүсийн эж Мариа, Түүний дэргэд эцэг Иосеф хамт байна. Бетлехемд мэндэлсэн Хүүг бас хараач. Хайрт Аврагч, Эзэн Есүс мэндэллээ.