1. Чин үнэн итгэлийг олж Өөд уруугүй сурагласаар Үнэнээсээ эрж сурсан бол Үүнийг мэдэх ганц зам бий.
Асуувал Тэр чамд хариулна. Сөгдвөл Тэр бүтэн болгоно. Нүдээ аньж шивнэхэд чинь Тэр сэтгэлд чинь хариу шивнэнэ. Өвдөж байвал Тэр эдгээнээ Даруу байвал Тэр ирнэ. Мэргэн ухаан дутвал Бурханаас гуй. Бурханаас гуй.
2. Бага багаар чамд өгөгдсөөр Илүү тодорхой болно. Багахан хугацаа, найдвараар чи Бат зогсох итгэлийг олно.
Асуувал Тэр чамд хариулна. Сөгдвөл Тэр бүтэн болгоно. Нүдээ аньж шивнэхэд чинь Тэр сэтгэлд чинь хариу шивнэнэ. Өвдөж байвал Тэр эдгээнээ Даруу байвал Тэр ирнэ. Мэргэн ухаан дутвал Бурханаас гуй. Бурханаас гуй.
Амьдралын далайд хөл алдаж, даарч, хаягдан, айсан бол Итгэл чамайг чиглүүлнэ. Салхинд нааш цааш туугдан явсан ч Хөдөлшгүй хад шиг бат бөх, үнэн суурь дээр зогсож байна.