Book cover

Энэ Хүү хэн бэ?

Лиахона дээрх дуу хөгжим (2000–2020)


1. Мариагийн өвөр дээр унтах Манцуйтай энэ Хүү хэн бэ? Түүнийг хоньчид харж хамгаална, Тэнгэр элчүүд дуулж угтана. Энэ, энэ Хүү бол Христ Хаан, Хоньчид харж, тэнгэр элч дуулсан; Энэ Хүү, Мариагийн Хүү, Хурдан ирээд, Түүнийг магт.

2. Бод малын тэжээлийн тэвшинд Бяцхан Тэр юунд хэвтэнэ вэ? Есүс нүгэлтнүүдийн төлөө Эцэгээс чимээгүй гуйна. Чиний, миний төлөө Загалмайд Тэр зовж шаналсан; Энэ Хүү, Мариагийн Хүү, Биеллээ олсон Үгийг магт.

3. Алт, гүгэл, мирийг Түүнд авчирч, Ард, хаад ирж, Түүнийг бишир; Хаадын Хаан аврал авчирна, Хүмүүс Түүнийг дээдэлнэ. Хамаг чангаар магтъя, Эх нь бүүвэйн дуугаа аялж байна; Христ мэндэлсэнд баясъя. Энэ Хүү, Мариагийн Хүү юм. Энэ Хүү, Мариагийн Хүү юм.