Book cover

Шороо

Их Эзэнд найд, 2


0:00 0:00
Introduction
All Verses

1. Би тоос шорооноос бүтсэн. Би дэлхийн нэг хэсэг. Би эндээ үлдэх эсвэл шорооноос салж, дээш тэмүүлж чадна. Залбирахад минь Бүтээгч намайг аварсан. Тиймээс алс холын наран ургах зүгт байрлах Алтан гудамт үзэсгэлэнт хот руу би явна.

Би өсөж байна. Эрч хүчээр дүүрч байна. Юу ч намайг хорьж зогсоохгүй. Би өндийж байна. Намайг чангаан татах намагнаас сугарч гарч чадсан. Хүлээс минь тасарч, илүү сайн хүн болсон. Амлагдсан нутгийн замыг олсон. Би шинэ хүн болсон. Би шорооноос өндийлөө.

2. Хүчит даралт доорх алмаз шиг, галд хайлж буй төмөр шиг би эмхэрсэн юм. Гэвч одоо тийм биш ээ. Зовлон надад хүч өгсөн. Туулах гол горхи намайг цэвэр болгоно. Авирах өндөр уулс сохор миний мэлмийг нээж, Тэртээх алсыг би харна. Тэр өөд би мацсаар байна.

Би өсөж байна. Эрч хүчээр дүүрч байна. Юу ч намайг хорьж зогсоохгүй. Би өндийж байна. Намайг чангаан татах намагнаас сугарч гарч чадсан. Хүлээс минь тасарч, илүү сайн хүн болсон. Амлагдсан нутгийн замыг олсон. Би шинэ хүн болсон. Би шорооноос өндийлөө.

Би өсөж байна. Эрч хүчээр дүүрч байна. Юу ч намайг хорьж зогсоохгүй. Би өндийж байна. Намайг чангаан татах намагнаас сугарч гарч чадсан. Хүлээс минь тасарч, илүү сайн хүн болсон. Амлагдсан нутгийн замыг олсон. Би шинэ хүн болсон. Би шорооноос өндийлөө. Би өсөж байна. Би өндийж байна. Би шорооноос өндийлөө.