Page 116
Бяцхан горхи урсаж байна
Бяцхан горхи урсаж байна
1. Уулнаас нэг бяцхан горхиУрсаж байна. Урсаж байна.“Усаа өгье” хэмээнХурдлан урсахдаа хэлнэ.Тэр жижигхэн ч урсах газарбүрд зүлэг ногоорч сэргэнэ.
Өдөр бүр өгөөмөр байя!Бүгдээрээ хамтдаа дуулцгаая.Өдөр бүр өгөөмөр байя!Хамтдаа дуулцгааяа.
2. Зөөлөн шиврээ борооДусалж байна. Дусалж байна.“Усаа өгье” хэмээнДуслан унахдаа хэлнэ.Шиврэн орох бороон дуслуудГоёхон цэцэгсийг сэргээнэ.
Өдөр бүр өгөөмөр байя!Бүгдээрээ хамтдаа дуулцгаая.Өдөр бүр өгөөмөр байя!Хамтдаа дуулцгааяа.
3. Есүс бидэнд бүхнийгӨгсөн юм. Өгсөн юм.Тийн бид яг Есүс шигБусдад өгөх хэрэгтэй.Байгаль дэлхийгээс суралцажБид өгөөмөр байж чадна.
Өдөр бүр өгөөмөр байя!Бүгдээрээ хамтдаа дуулцгаая.Өдөр бүр өгөөмөр байя!Хамтдаа дуулцгааяа.
Үг: Фэнни Ж.Кросби, (1820–1915)
Ая: Виллиам Б.Брэдбури, (1816–1868). Найруулга © 1989 IRI