September 2021, page 13
Аврагчаас ирэх амар амгалан
Аврагчаас ирэх амар амгалан
1. Аврагчаас сурвал
Амгаланг мэдэрнэ.
Бидний нүглийг үүрэхэд
Хайрыг нь мэдэрнэ.
Түүний үгсийг сонсч
Амьдралдаа авчиръя.
Аврагчийг бид таньж мэдвэл,
Амгаланг мэдэрнэ.
Найдвар үгүй
Хүч ч үгүй үед
Тэр бид бүхэнд
Найдвар, хүч өгдөг.
Хүнд хэцүү үед Христ
Биднийг хамгаалдаг.
Дэлхий энх тайван биш ч
Амгалан Түүнд буй.
2. Галилын гудмаар
Иерусалим руу
Түүнтэй хамтдаа алхахад
Амгаланг мэдэрнэ.
Нулимсыг арчиж,
Найдварыг түгээж,
Аврагч шиг амьдрах юм
бол Амгаланг мэдэрнэ.
Найдвар үгүй
Хүч ч үгүй үед
Тэр бид бүхэнд
Найдвар, хүч өгдөг.
Хүнд хэцүү үед Христ
Биднийг хамгаалдаг.
Дэлхий энх тайван биш ч
Амгалан Түүнд буй.
Дэлхий энх тайван биш ч
Амгалан Түүнд буй.
Үг, аяыг Ник Дэй
© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Энэ дууг ашгийн бус зорилгоор Сүм дээр болон гэр орондоо ашиглахаар хувилж болно. Энэхүү мэдэгдлийг хэвлэсэн хувь бүр дээр байрлуулах ёстойг анхаарна уу.