January 2026
Би баптисм хүртэхдээ
Би баптисм хүртэхдээ
1. Би бороо орсны дараа солонго харах дуртай.
Цэвэрхэн болсон газар дэлхийн сайхныг биширдэг.
Би борооны дараах агаар шиг цэвэр баймаар байна.
Би Бурхантай амьдрахын тулд чадах бүхнээ хийнэ.
2. Би баптисм хүртэхдээ Аврагчийн зам дээр гарч,
Түүнд хандан тусламж авах бүрдээ уучлагдах болно.
Би борооны дараах агаар шиг цэвэр баймаар байна.
Би Бурхантай амьдрахын тулд чадах бүхнээ хийнэ.
Үг: Нита Дэйл Милнэр, 1987; Монгол орчуулга 2025
Ая: Нита Дэйл Милнэр, 1987
Монгол орчуулга © 2025 IRI; ая © 1989 IRI
Гитартай дуулахад зориулав