1. Удаан нойрссон ард түмэн минь сэрж, босогтун! Учир нь тэнгэр хаалгаа дахин нээлээ. Хамгийн агуу нь болох сүүлчийн энэ эрин үе Хүмүүний үрс дээр гэгээ мэт цацарлаа.
2. Их найрагчдын хүсэн мөрөөдсөн агуу үе, Израилын бошиглогчдын зөгнөсөн үе, Тийн мэргэдийн харуулдсан алдар суут өдөр Та нарынх боллоо, нойрсож буй түмэн минь.
3. Эгшиг дуугаа өргөж, цадиг түүхээ өгүүл. Энхийн далбааг бүхий л нутагт мандуулцгаа. Тэнгэр заяат үнэн алдар суу бадруулан, Тив дэлхий даяар сүр жавхлантай түгнэ.