Number 11
Сайн мэдээний амар тайван нь сайхан
Сайн мэдээний амар тайван нь сайхан
1. Үнэнийг хайгчдад сайн мэдээнийАмар тайван нь сайхан.Үүлэн дундаас наран гийх мэтСаруул ойлголт авчирна.
2. Эцэгийн халамжийг харуулдагХууль зарчим нь тэнгэрлэг.Эл тушаал зарлиг болгонд ньХайр, энэрэл шингээстэй.
3. Бурхангүйн ёс хүчээ алдаж,Үл итгэхүй мөхнө.Оюун санаа тэлэн гэгээрч,Бараан үүлс замхарна.
4. Ариун нэрийг нь мэддэг бидАлдас бүрээс холдвоосҮл бөхөх Сүнсний гал биднийгҮргэлж цэвэршүүлнэ.
5. Удахгүй чөтгөр хүчгүй болж,Гэм нүгэл дахиж зовоохгүй.Хэн ч амар тайвныг маань үймүүлж,Хөөр баярыг унтраахгүй.
6. Бид бүгдийн итгэдэг ТэрбээрБүх зүйлийг сэргээнэ.Бага багаар нь олж авсан зүйлс мааньБүрэн дүүрэн болно.
7. Иймд Түүнийг иртэл тэвчээрээрБодгальдаа эзэн байя.Шагналаа гардахаар урагшилъя.Гэтэлгэл тун айсуй.
Үг: Мэри Анн Мортон Дурам, 1826–1897
Ая: Алфрэд М.Дурам, 1872–1957. © 1948 IRI