Number 14
Ирж бошиглогчийн үгийг сонс
Ирж бошиглогчийн үгийг сонс
1. Ирж, бошиглогчийн үгийг сонс.Ийн Бурханы үгийг сонс.Итгэл найдварын үнэн үгсИх баярыг авчирлаа.Өнө эрт цагийн бошиглогчдынҮзүүлсэн тэр замыгӨөр нэгэн бошиглогч бидэндӨнөө үед сэргээлээ.
2. Дэлхийг бүхэлд нь нөмөрсөнДүнсгэр бараан үүлийгБурхан дээрээс залрах цаг дорБошиглогч үлдэн хөөв.Дэгдсэн хуурмаг сургаалуудадДаяараа будилж байвчДавчуу бөгөөд нарийн замыгГэгээнтнүүд ийн оллоо.
3. Эгэл хүмүүнд итгэн найдаж,Эндүү замд орохгүй.Эзэн Христийг үгүйсгэгчидЭрхгүй бүгд зүхэгдэдэнэ.Айлдсан үгсийг минь дага хэмээнАврагч хүмүүст хэлдэг.Агуу гайхамшгууд итгэгчдийгАшид дагах болно.
4. Дундаршгүй үнэн, гэрлээрээТэтгэгч үгсийг нь сонс.Дуудан сонгосныг бататгаж,Тэнгэрийн хаанчлалд ор гэхТэрхүү ариун хоолойг сонстолТүүнийг хичээнгүй дага.Мөнх амьдралд өргөмжлөгдөх тандМөнхийн баясал ирнэ.
Үг: Жозэф С.Мөрдок, 1822–1899. 4-р бадгийг Брүс Р.Макконки, 1915–1985. © 1985 IRI
Ая: Жозэф Ж.Дэйнс, 1851–1920