Book cover

Үндэстний бүтээн босгогчид

Дуулал, 25


0:00 0:00
Introduction
All Verses

1. Үндэстний бүтээн босгогчид Үйл хэргээрээ өдөр бүр Үр хойчдоо үлгэр дуурайл болж, Үүрд алхах замыг тавилаа. Анхны бат бөх суурийг тэд тавьж, Атар хээр газраар суурьшлаа. Ивээгдсэн хүндэт анхдагчид Ирээдүй өөд урагшлав.

2. Хүн ардаа хайрлаж үйлчлэх нь Хамаг олны уриа нь байв. Хатан зоригийн гэрэлт цамхаг Хол ойроос байнга гэрэлтжээ. Өдөр бүр ачаанаас хөнгөлж, Өр зүрхийг баярлуулсан Ивээгдсэн хүндэт анхдагчид Итгэл өгч, найдвар болжээ.

3. Үндэстнийхээ жишиг болгож, Үнэний тугийг өргөлөө. Харуулдаж буй идэр залууст Хөтөч болж, урам нэмлээ. Хайрлан хүндэлдэг анхдагчдаа Хүндэтгэн, магтан дуулъя. Ивээгдсэн хүндэт анхдагчид аа! Энэрэл хайрын дууг сонсоно уу.