1. Гоо үзэсгэлэнт Сион сэрээд, Гэрлээ цацруулсаар байна. Тун удахгүй сүрлэг Хаан нь Тэнгэрийн үүд хаалгыг нээнэ. Тэр Хаантай, Енохын ардтай Тэнгэрт уулзуулахын тулд Тив дэлхийд сайн мэдээг түгээж, Түмнээ Тэрээр бэлдэнэ.
2. Алтан бүрээг элч нар үлээж, Алс хязгаарт сонордуул. Гэгээнтнүүдээ Есүс аварч, Гайт дайснаа ялж дийлэхээр Түг түмэн тэнгэр элчийн хамт Тун удахгүй ирэх Таатай сайхан мэдээг хүргэж, Түмэн олонд түгээ.
3. Тийн бошиглогчдын зөгнөсөн Тайван сайн цаг ирнэ. Христтэй цуг гэгээнтнүүд амьдарч, Хамтдаа дэлхийг захирна. Ай, гайхамшигтай мянган жил! Аврагч минь, Та намайг Сион уулан дээр зогсоход бэлдээч, Салшгүй үүрд хамт байлгаач.