1. Агуу Иехова Та биднийг Амлагдсан нутагт хүргээч. Бүхнийг чадагч хүчирхэг Та Биднийгээ өргөн дэмжээч. Ариун Сүнс минь, Ариун Сүнс минь Аврагч иртэл тэтгээрэй, Аврагч иртэл тэтгээрэй.
2. Аврагч аа, эх булгаа нээгээч. Адислалаа Сион руу юүлээч. Ариун өргөөнд хүрэх замыг Гал, үүлэн баганаар заагаач. Гэтэлгэгч минь, Гэтэлгэгч минь Угтах өдрийг тохиолгооч, Угтах өдрийг тохиолгооч.
3. Хүж дэлхийг дагжин чичрэхэд Хүмүүн биднийг тайвшруулаач. Шүүлтээр Тань устгал тохиоход Сионы ууланд энх байлгаач. Магтан дуулъя, магтан дуулъя. Алдар сууг Танд өргөцгөөе, Алдар сууг Танд өргөцгөөе.