1. Цэцэг алагласан дэлхий, Цэнгэг агаар, нар, бороо, Дээд тэнгэрийн захгүй уудам, Далайн сүр жавхлант мандал — Бүхий л зүйл хамтдаа хоршин, Бурхан бол хайр гэж хэлнэ.
2. Уул, толгод, хөндийн цуурай, Урьхан салхины тод сэвшээ, Ургамал усны чимээ, Уран шувуудын жиргээ — Бүгд хамтдаа нэгэн дуугаар Бурхан бол хайр гэж дуулна.
3. Зүрх сэтгэлээс ундардаг Зүйрлэшгүй итгэл бүхэн Газар дэлхийн гэрт ирдэг Гайхамшигт адислал бүр — Бүхий л тэнгэрээс ирэх дуун Бурхан бол хайр гэж шивнэнэ.