Book cover

Эзэн бол гэрэл

Дуулал, 42


0:00 0:00
Introduction
All Verses

1. Эзэн бол гэрэл. Иймээс би айх юун? Өдрөөр, шөнөөр ч Тэр дэргэд минь байдаг. Гэм нүгэл, гай зовлонгоос Тэр аварна. Гарцаагүй энэ амлалтыг Сүнс надад авчирдаг.

Эзэн миний гэрэл. Энэхэн насны баясал, дуу. Өдрөөр ч, мөн шөнөөр ч Үргэлж намайг хөтөлдөг.

2. Эзэн бол гэрэл. Үүлс тэнгэрийг бүрхсэн ч Есүс алдар суунд мөнхөд Хаан суухыг Ерийн нүдээр бус, итгэлээр бид харна. Иймд би яа хан харанхуйд үлдэх билээ?

Эзэн миний гэрэл. Энэхэн насны баясал, дуу. Өдрөөр ч, мөн шөнөөр ч Үргэлж намайг хөтөлдөг.

3. Эзэн бол гэрэл. Миний хүч чадал. Энгүй төгс хүчээр нь би бүхнийг давна. Сул доройг минь Тэр нигүүлсэн, хүч өгдөг. Итгэлээр алхахдаа байнга адислагддаг.

Эзэн миний гэрэл. Энэхэн насны баясал, дуу. Өдрөөр ч, мөн шөнөөр ч Үргэлж намайг хөтөлдөг.

4. Эзэн бол гэрэл. Миний амь амьдрал. Түүний дэргэд харанхуй эс оршино. Тэр миний Гэтэлгэгч, Хаан, Аврагч болохоор Тэнгэр элч, гэгээнтнүүдийн хамт би магтана.

Эзэн миний гэрэл. Энэхэн насны баясал, дуу. Өдрөөр ч, мөн шөнөөр ч Үргэлж намайг хөтөлдөг.