Number 44
Энэ дэлхийн үзэсгэлэн
Энэ дэлхийн үзэсгэлэн
1. Эх дэлхийн гоо үзэсгэлэн,Энгүй огторгуйн төлөө,Мэндлэхээс маань заяасанМөнхийн хайрын Тань төлөө
Түмний Их Эзэнийг магтан,Талархлын дуугаа өргөе.
2. Ээлжлэн хөврөх өдрүүдийнЭргэх цагийн гоо үзэмж,Навч цэцэгс, уул нуруунууд,Нар, сар, од бүхний төлөө
Түмний Их Эзэнийг магтан,Талархлын дуугаа өргөе.
3. Аз жаргал ундарсан хайр,Аав ээж, ах дүүс, алаг үрс,Газар, тэнгэрт буй найзууд,Гэгээлэг бодлын төлөө
Түмний Их Эзэнийг магтан,Талархлын дуугаа өргөе.
Үг: Фоллиотт С.Пиэрпойнт, (1835–1917)
Ая: Конрад Кохэр, (1786–1872)