Book cover

Хайрт хүүхдүүд минь, Бурхан ойр байна

Дуулал, 47


0:00 0:00
Introduction
All Verses

1. Хайрт хүүхдүүд минь, Бурхан ойр байна. Харц үл салган хамгаалж байна. Та зөвийг хийхийг хичээвээс Таалалдаа таныг авна. Тэр адисална, Тэр адисална. Түүнд найдвал Тэр адисална.

2. Хайрт хүүхдүүд минь, тэнгэр элч нар Харан ажина, үйлдлийг тань. Сайн болон саар үгс бүрийг тань Сийрүүлэн бичнэ, тэд нар. Ариун журам! Ариун журам! Ариун сэтгэлтнийг ивээнэ.

3. Ай, хүүхдүүд минь, Бурхан та нарт Ариун Сүнсээрээ зааж байна. Айлдах шивнээг анзаарч дагавал Ашид та бүгд баясаж хөөрнө. Итгэлтэй бай, итгэлтэй бай. Их Эзэний үйлд шамдаарай.