Book cover

Ирээд, Намайг дага

Дуулал, 57


0:00 0:00
Introduction
All Verses

1. Аврагч “Ирээд, Намайг дага” гэв.Алхам бүрийг ажин дагаваасБурханы Төрсөн Ганц Хайрт ХүүтэйБид бүгд ийнхүү нэгдэж чадна.

2. “Ирээд, Намайг дага” гэх үгсээсИтгэл найдварын гэрэл гийнэ.Бодоход энгийн ч энэ үнэн үгсБодол оюуныг гийгүүлнэ.

3. Харамслын хөндийд аялахдаа лХристийг дагавал хангалттай юу?Үгүй дээ, үүгээр ч зогсохгүйҮүнээс ариун газраар ч дагана.

4. Энэ амьдралдаа Эзэний адилаарЭгнэшгүй хайрыг хуваалцваасЭргэх дэлхийгээс халих цагтЭзэний бэлгийг бид өвлөнө.

5. Зам харгуй маань олон салсан чЗөвхөн урагшаа л бид тэмүүлнэ.Алив зүйл амьдралд маань тохиовчАврагчаа л бид үргэлж дагана.

6. “Ирээд, Намайг дага” гэх үгсийг ньИтгэлээрээ тууштай дагаваасХааны сэнтийд бид залран сууж,Хэмжээлшгүй аз жаргал амсана.