Number 58
Түүнд хүрч ирцгээ
Түүнд хүрч ирцгээ
1. Тайван тогтуун саруул шөнөөрТодрон гэрэлтэх оддын доорБи ганцаараа тэнүүчилсэн чБурхан оршин байдгийг мэднэм.Өвдөглөн суугаад залбирахадХариу нь чимээгүй ирдэг юм.Үүрсэн ачааг минь хөнгөрүүлээд,Өр зүрхийг минь баярлуулдаг.
2. Зүрх сэтгэл минь хүсэлд автаад,Зүйрлэшгүй Түүнээс гуйхад миньГайхамшгийг нүдээр үзээгүй чГуйсан бүхэн надад ирнэ.Эргэн тойронд шуурга дэгдэхэдЭлгэндээ тэврэх хүн үгүй чЭзэндээ итгэлээ өгөхөдЭрчит шуурга тойрон өнгөрнө.
3. Аюул хөнөөл заналхийлсэн ч,Атаат дайсан ирж сүрдүүлсэн чЭзэн минь хоргодох байр болж,Эгнэгт цайз мэт хамгаалж зогсоно.Зовхи нь доош буусан хүмүүс ээ,Зовсон бүгд та нар Түүнд ирцгээ.Туйлдсан хүмүүс амрахыг хүсэж,Түүнд хүрч ирцгээ! Түүнд хүрч ирцгээ!
Үг: Тиодор Е.Көртис, 1872–1957
Ая: Хью В.Дагалл, 1872–1963