Number 60
Есүс рүү ирцгээ
Есүс рүү ирцгээ
1. Есүс рүү ирцгээ, хүнд ачаа үүрсэн,Түгшин, зовж зүдрэгсэд, ирэгтүн.Түүнд итгэгчдийн амрах ариун газартТэр та бүгдийг авч очно.
2. Есүс рүү ирцгээ, буруу замд орсон чТаныг Тэр анхаарч, халамжилна.Түнэр харанхуйн дундаас Түүний хайрТаныг олж, гэрэлд гаргана.
3. Есүс рүү ирцгээ, Тэр таныг сонсоно.Тиймээс та хайр гуйж, даруу залбир.Тэнгэрийн ордны элч нар дэргэд тань буйгТа мэдэхгүй байна гэж үү?
4. Есүс рүү ирцгээ, үндэстэн ястнуудТив дэлхийн газар бүрээс ирцгээ.Түмэн олныг баян хоосон гэлтгүйТэр “Над уруу ир” гэж дуудна.
Ая ба үг: Оорсон Прат Хүйш, 1851–1932