Number 68
Христэд итгэнэ, би
Христэд итгэнэ, би
1. Христэд итгэнэ, би. Тэр миний Хаан!Бүх сэтгэлээсээ Түүнд хандана.Баярлан хөөрч магтан дуулсаарБахдалтайяа “Амен” хэмээнэ.Христэд итгэнэ, би. Бурханы Хүү ТэрӨөрийн биеэр дэлхийд ирсэн.Өвдсөнийг эдгээж, үхсэнийг амьдруулж,Сайн үйлс хийсэн Түүнийг магтъя.
2. Христэд итгэнэ би. Ивээгдсэн нэр!Мөнх бус хүмүүний дунд амьдарч,Муу үйлийн уршгаас аврахаарМариагийн Хүү болж Тэр төрсөн.Христэд итгэнэ, би. Замыг Тэр зааж,Бүхнийг Эцэгээс өвлөн авсан.Бурхантай байхын тулд та нар“Ирээд, Намайг дага” гэж айлдсан.
3. Христэд итгэнэ, би. Эзэн намайгСургаалын хөрсөнд суулгасан.Сайх үнэн, гэрлийн эх ТүүнийгСэтгэлийн угаас би шүтнэ.Христэд итгэнэ, би. Тэрээр намайгСатаны гинжнээс чөлөөлсөн.Сүрлэг тэнгэрийн ордондоо биСэтгэл дүүрэн баяртай байна.
4. Христэд итгэнэ, би. Тэр бүхний Дээд!Хүслийн дээдийг Түүнээс олно.Түмэн зовлон туулж явахад минь“Та олно” гэх үг сонсогддог.Христэд итгэнэ, би. Тэр энэ дэлхийдХүмүүнийг хаанчлахаар ирнэ.Тэр агуу цагт юу ч тохиосонТүүнтэй хамт зогсох болно, би.
Үг: Брүс Р.Макконки, 1915–1985. © 1972 IRI
Ая: Жон Лонгхөрст, т. 1940. © 1985 IRI