Book cover

Ариун дуугаа аялан дуулцгаа

Дуулал, 78


0:00 0:00
Introduction
All Verses

1. Хүмүүн амарч болохын тулд Хүндэтгэлийн энэ өдөр Ариун дуугаа Аялан дуулцгаа. Адислалынхаа төлөө Адислалынхаа төлөө Бурханд талархлаа өргө.

2. Ариун өдрөөр маргалгүй, Мөнх амьдралыг эрэлхийлж, Тэр шагнал өөд Тэмүүлцгээе, бүгд. Их Эзэнээ бүгд дурсан санаж, Их Эзэнээ бүгд дурсан санаж, Ариун ёслолоос хүртье.

3. Харууссан зүрхний бэлгийг Харамгүй золиосолбоос Талархлын дуун Тэнгэрт тулдаг. Христийн ач ивээлээр бид, Христийн ач ивээлээр бид Хүслээрээ золиосолно.

4. Их Эзэн ариун билээ. Ирж, наманчлан амьдар гэх Айлдсан үг нь Асар үнэтэй. Нүгэл чинь час улаан байвч Наманчил. Христ өршөөнө. Наманчил. Христ өршөөнө.