Book cover

Адислалын ундарга Та ирж

Дуулал, 86


0:00 0:00
Introduction
All Verses

1. Адислалын ундарга Та ирж,Аялгуулах зүрхийг хөглөөч.Үргэлж илгээдэг энэрэл ТаньҮлэмж их магтаал хүртэнэ.Элч нарын хэлээр дуулж магтахЭгшигт дууг надад заагаач.Гуйвшгүй бат бөх суурь минь болсонГэтэлгэгч хайрыг магтъя.

2. Таны дэмжлэгээр энд ирлээ.Тусламжийн чулууг өргөе.Таалалд Тань нийцэн зохицвоосТэнгэрийн гэртээ харина, би.Бурханы сүргээс төөрсөн үед миньАврагч намайг хайж олсон.Аюулаас намайг аврахаарАмиа Тэрбээр өргөсөн.

3. Өдөр бүр ивээгддэг учирӨртэйгөө санах ёстой.Таны минь сайн сайхан бүхэнТөөрсөн зүрхийг аргамжиг.Хайртай Бурханаа үтэр мартдаг,Хадуурч эндүү ташаардагСэтгэл зүрхээ Тандаа өгье,Соёрхон, ордондоо аваач.