Book cover

Таны хүсэл биелэг

Дуулал, 96


0:00 0:00
Introduction
All Verses

1. Тэнгэрийн гайхамшигтай ордонд Дэлхийг нүглээс авар хэмээх Дуудлагыг Эзэнд өгөхөд Тэр “Таны хүсэл биелэг” хэмээв.

2. Хаадын Хаан гэрэлт ертөнцөөс Хамгаас дорд Нэгэн болж ирээд, Хатуу зөөлнийг амсахдаа Тэр “Таны хүсэл биелэг” хэмээв.

3. Загалмай, өргөст титмээс огт Зайлсхийгээгүй, Гэтэлгэгч маань. Тэр Өөрийн хүслийг умартан “Таны хүсэл биелэг” хэмээв.

4. Гэмгүй Нэгэнийг дурсан санахаар Одоо бид талх, уснаас хүртэж, “Таны хүсэл биелэг” хэмээн Түүний хүчийг гуйн залбиръя.