1. Тэнгэрээс дэлхийд буусан Христийн Тэнгүй хайрыг дуулах сайхан. Ард олны тулд Тэр цовдлогджээ. Ай, авралын төлөвлөгөө!
2. Анх Түүний заасан ёсоор бүгд Ариун өдөр цуглах сайхан. Бие, цусны бэлгэдлээс хүртээд, Бид итгэл, хайраа шинэчилдэг.
3. Ивээгдсэн цагт цуглах сайхан! Ирж нэгдсэн найз, хүүхэд, багш нар Ач ивээлийг нь дурсан санаж, Аялан дуулж, магтаал өргөнө.
4. Хүн бүрийн төлөөсийг төлөхөөр Хүний Хүү Калварт амь алдсан. Түүний нэрийг магт. Хосанна! Тэнгэр газар хайрыг зарлаг.