1. Ханат гэртээ ч, хаана ч байсан гэлээ бидХэзээд эелдэг үг хэлдэг байя.Хээнцэр цэцгэн дээр шувууд жиргэх мэтХөг аяс нь уриалгахан байна.Хэлсэн үг тань сэтгэл баясгаж,Хүч зориг, урам дэм хайрлана.Хар үүл нарыг халхлах тэр газарХайрын хурц гэрлийг түгээцгээе.
Бидний эелдэг үг хэзээ ч үл мартагдаж,Байнга хайрын гэрлийг түгээнэ.Үнэн сэтгэлийн эелдэг үгийгҮргэлж нэгэндээ хэлдэг байя.
2. Нарны туяа уулан дээр тусдаг шигНайрсаг үг баяр хөөр өгнө.Оргилох булгийн хоржигнох дуу шигОнцгой чимэгтэй сонсогдоно.Үргэлж эелдэг өнгөөр бүгд ярьж,Үерхэл нөхөрлөлөө сэргээе.Андын дотно харилцаагаа бүгдАшид үнэнчээр авч үлдье.
Бидний эелдэг үг хэзээ ч үл мартагдаж,Байнга хайрын гэрлийг түгээнэ.Үнэн сэтгэлийн эелдэг үгийгҮргэлж нэгэндээ хэлдэг байя.