1. Идэвхтэй, зүтгэлтэй хүмүүс Хөрст дэлхийд хэрэгтэй. Ирцгээ, хамт сайн үйлс бүтээцгээе! Хамаг хүчээ дайчилъя!
Хамаг хүчээ дайчилъя, хамт зүтгэе! Хөөр баяраар бялхан үүргээ биелүүлцгээе! Хэн ч ухралгүй, бүгд хамтдаа хийе! Хамаг хүчээ дайчилъя!
2. Тусархаг гар, өр нимгэн зүрх Түүний Сүмд хэрэгтэй. Хийх ажил бидэнд тун их байна. Хамаг хүчээ дайчилъя!
Хамаг хүчээ дайчилъя, хамт зүтгэе! Хөөр баяраар бялхан үүргээ биелүүлцгээе! Хэн ч ухралгүй, бүгд хамтдаа хийе! Хамаг хүчээ дайчилъя!
3. Хилэнцтэй тэмцэх нь гарцаагүй. Хойрго бүү зогсоцгоо! Хэдий удаан үргэлжилсэн ч Хамаг хүчээ дайчилъя!
Хамаг хүчээ дайчилъя, хамт зүтгэе! Хөөр баяраар бялхан үүргээ биелүүлцгээе! Хэн ч ухралгүй, бүгд хамтдаа хийе! Хамаг хүчээ дайчилъя!
4. Бүхий л зүтгэл, эрч хүчээрээ Бүтээ, хар, тэмц, залбир! Хүндтэй ажлыг урагшлуулъя. Хамаг хүчээ дайчилъя!