1. Израилын найдвар Сионыхон,
Амлагдсан өдрийн хүүхдүүд.
Ахмад давших тушаал буулгаж,
Ийн тулалдаан эхэллээ!
Израилын найдвар минь сэр.
Үнэн, зөвтийн сэлмээ агс.
Уухайл: “Сэргэг бай, залбир!”
Урдах дайснаа хиар цохьё.
2. Нүсэр олон дайсныг хараач!
Нүглийн талд тэд тулалдана.
Тэмцье, Израилын найдвар минь,
Тун удахгүй бид ялна!
Израилын найдвар минь сэр.
Үнэн, зөвтийн сэлмээ агс.
Уухайл: “Сэргэг бай, залбир!”
Урдах дайснаа хиар цохьё.
3. Сионы төлөө, дайсны эсрэг
Сэлмээ эргүүлж, урагш давш!
Арсалдан тэдэнтэй дайтаж,
Алхам бүрдээ бид ялна!
Израилын найдвар минь сэр.
Үнэн, зөвтийн сэлмээ агс.
Уухайл: “Сэргэг бай, залбир!”
Урдах дайснаа хиар цохьё.
4. Үнэний дайсан бүгд ялагдаж,
Үтэр түргэн дайн дуусна.
Урагшаа, Сионы залуус аа!
Угтах ялалт та бүгдийнх.
Израилын найдвар минь сэр.
Үнэн, зөвтийн сэлмээ агс.
Уухайл: “Сэргэг бай, залбир!”
Урдах дайснаа хиар цохьё.
Үг: Жозэф Л.Таунсэнд, 1849–1942
Ая: Виллиам Клэйсон, 1840–1887