Number 135
Итгэлээр урагшил
Итгэлээр урагшил
1. Итгэлээр урагшлан хүмүүстИх Эзэний тухай ярь.Тэр Бурханы Хүү гэдгийг гэрчилж,Түүний үгийг түгээ.Бүх үндэстэн, ястны хүмүүсБурханы үр сад гэдгийгЗоригтойёо та урагшлан,Зон олонд хүргээрэй.
2. Гал халуун хайр тээж урагшлан,Гэр бүлийн талаар ярь.Үнэхээр хайртай хүмүүстэйгээҮүрд мөнх хамт байх болно.Шан харамж гэлгүй урагшлан,Шаргуу ажиллан, үйлчил.Ийн та Их Эзэнд үйлчлэхийнЭнгүй баяслыг амсана.
3. Сүр хүчээр урагшлан, хүмүүстСайн мэдээ сэргээгдсэнийг,Христээр дамжин мөнх амьдралыгХүлээн авна гэж хэл.Үлэмжийн хайр, амар тайвныҮнэнийг нь заагаарай.Ариун үгийг сонссон бүхэнАврагчаа магтацгаая.
Үг: Рут М.Гарднэр, 1927–1999. © 1985 IRI
Ая: Лайл Ж.Гарднэр, 1926–2012. © 1985 IRI