1. Үндэстнүүд ээ! Тэнгэрийн хоолойг сонс! Сонссон болгон газар бүрд баясаг. Сүр жавхлант элч нар тунхаглаж байна: Үнэн үүрд сэргээгдлээ!
Хайр, үнэний сайн мэдээний гэрэл Бурханы сэнтийгээс гайхалтай гийнэ. Хурц нар мэт энэ тэнгэрлэг туяа Бүх дэлхийг гийгүүлнэ.
2. Үндэстнүүд харанхуйд тэмтчин уйлж, Үүр цайхыг итгэлтэй хүлээнэ. Энгүй урт шөнө дуусаж, бүх хүн баясна. Үнэн ахин оршино!
Хайр, үнэний сайн мэдээний гэрэл Бурханы сэнтийгээс гайхалтай гийнэ. Хурц нар мэт энэ тэнгэрлэг туяа Бүх дэлхийг гийгүүлнэ.
3. Бурханд үйлчлэхээр дуудагдсан бид Бүхий л нутаг, хүмүүс рүү очно. Үнэнийг тунхаглахын тулд бат зогсож, Үүрдийн сайн мэдээг заана.