Book cover

Сион уулан дээрх ариун сүмүүд

Дуулал, 148


0:00 0:00
Introduction
All Verses

1. Сион уулан дээрх ариун сүмүүдСүр жавхлантай сүндэрлэж,Өргөмжлөлд хүргэх харгуй болж,Тэнгэрийн хайрыг бэлгэднэ.Та биднийг найрсаг хүлээн авч,Тайтгарч, залбирахад урина.Амлалтын эрэлхэг хүүхдүүдАриун үйлчлэл тэнд хийнэ.

2. Өршөөлт энэрэнгүй Эцэг минь,Өр зүрхийг минь ариусгаач.Селестиел хаант улсад амьдрахСадан төрлүүд лацдагдаж,Хосанна хэмээн Танд хандахХосгүй сайхан цаг иртэлАриун өргөөнд Тань өдөр бүрАх дүүг аврахад туслаач.

3. Ай, тэнгэрлэг найрал дуучид аа,Агуу Иммануел ХаандМөнхийн магтаалын сүлд дууллыгГэгээнтнүүдтэй хамт чанга дуул.Хоригдлууд чөлөөлөгдөх тулХөөрч баясан уулс хашхираг.Хөндийнүүд хөөр баяраар бялхаг.Хамаг од Түүнийг магтаг.