1. Орчлонд би хаа ч явсан,Орь ганцаараа биш ээ.Аврагч дэргэд байгааг мэдэрдэг.Гараас минь Тэр хөтлөн,Газарчилсаар ирсэн.Намайг орхихгүй гэж амласан.Ачаа минь хүнддэх үед намайг Тэр ивээнэ.Тиймээс зарлиг бүхнийг би
Явж мөн биелүүлнэ.Үнэнийг хамгаална.Дэлхий шантран ухарсан чБи урагшилна.Түүнийг би дагах аваас, итгэлээр дагаваасТэр ачааг минь хөнгөлж, замыг минь бэлдэнэ.Тэр замыг бэлдэнэ.
2. Тамир тэнхээ тасарч,Туйлдаж ядрах үед миньТүүний бүх адислал бодогддог.Туулах зам минь урт байвчАврагч төгс хайраарааАшид мөнхөд намайгаа дэмжинэ.Тэр өгдөг, хэрэгтэй бүх хүч чадлыг өгдөг.Тиймээс зарлиг бүхнийг би
Явж мөн биелүүлнэ.Үнэнийг хамгаална.Дэлхий шантран ухарсан чБи урагшилна.Түүнийг би дагах аваас, итгэлээр дагаваасТэр ачааг минь хөнгөлж, замыг минь бэлдэнэ.
Элсэн цөлийг туулан,Тэр замыг бэлдэнэ.Энгүй далайг гатлахЗамыг Тэр бэлдэнэ.Тийшээ намайг илгээвэлТөлөвлөгөөг нь дагана.Түүний бүхий л зарилгийг дагана би.Тэрээр намайг амлагдсан нутаг руу хөтөлнө.
Явж мөн биелүүлнэ.Үнэнийг хамгаална.Дэлхий Түүнээс татгалзавчТүүнд би зүрхээ нээнэ.Түүнийг би дагах аваас, итгэлээр дагаваасТэр ачааг минь хөнгөлж, замыг минь бэлдэнэ.Тэр замыг бэлдэнэ.Тэр замыг бэлдэнэ.
Орчлонд би хаа ч явсан, орь ганцаараа биш ээ.Аврагч дэргэд байгааг мэдэрдэг.