1. Орчлонд би хаа ч явсан,
Орь ганцаараа биш ээ.
Аврагч дэргэд байгааг мэдэрдэг.
Гараас минь Тэр хөтлөн,
Газарчилсаар ирсэн.
Намайг орхихгүй гэж амласан.
Ачаа минь хүнддэх үед намайг Тэр ивээнэ.
Тиймээс зарлиг бүхнийг би
Явж мөн биелүүлнэ.
Үнэнийг хамгаална.
Дэлхий шантран ухарсан ч
Би урагшилна.
Түүнийг би дагах аваас, итгэлээр дагаваас
Тэр ачааг минь хөнгөлж, замыг минь бэлдэнэ.
Тэр замыг бэлдэнэ.
2. Тамир тэнхээ тасарч,
Туйлдаж ядрах үед минь
Түүний бүх адислал бодогддог.
Туулах зам минь урт байвч
Аврагч төгс хайраараа
Ашид мөнхөд намайгаа дэмжинэ.
Тэр өгдөг, хэрэгтэй бүх хүч чадлыг өгдөг.
Тиймээс зарлиг бүхнийг би
Явж мөн биелүүлнэ.
Үнэнийг хамгаална.
Дэлхий шантран ухарсан ч
Би урагшилна.
Түүнийг би дагах аваас, итгэлээр дагаваас
Тэр ачааг минь хөнгөлж, замыг минь бэлдэнэ.
Элсэн цөлийг туулан,
Тэр замыг бэлдэнэ.
Энгүй далайг гатлах
Замыг Тэр бэлдэнэ.
Тийшээ намайг илгээвэл
Төлөвлөгөөг нь дагана.
Түүний бүхий л зарилгийг дагана би.
Тэрээр намайг амлагдсан нутаг руу хөтөлнө.
Явж мөн биелүүлнэ.
Үнэнийг хамгаална.
Дэлхий Түүнээс татгалзавч
Түүнд би зүрхээ нээнэ.
Түүнийг би дагах аваас, итгэлээр дагаваас
Тэр ачааг минь хөнгөлж, замыг минь бэлдэнэ.
Тэр замыг бэлдэнэ.
Тэр замыг бэлдэнэ.
Орчлонд би хаа ч явсан, орь ганцаараа биш ээ.
Аврагч дэргэд байгааг мэдэрдэг.