1. Багшийн маань ярьдаг Мормоны Номын түүхүүдэд
Эрт дээр цагийн леменчүүдийн тухай өгүүлдэг.
Эцгүүд нь далайг гатлан бүр эрт энд хүрч иржээ.
Зөвт учраас тэд амьдрах нутагтай.
2. Леменчүүд эрх чөлөө хайсан хүмүүстэй уулзжээ.
Энэ газар нутаг бүх хүмүүст нээлттэй байсан юм.
Мормоны Номын түүхүүд биднийг ах дүүс гэдэг.
Зөвт байвал энэ нутгийг бид °өвлөнө өө.
3. Aлма зөв зүйлийг эсэргүүцдэг нэгэн байсан.
Гэвч нэг өдөр тэнгэр элчийг харж, тэр өөрчлөгджээ.
Ах нартайгаа цочирдож, даруу байдлыг сурав.
Тэгээд тэр зөв шударгыг заажээ.
4. Хааны өмнө зогссон Абинадайг битгий март.
Гинжээр хүлэгдсэн байхдаа тэр сайн мэдээг заажээ.
Тэр сайныг үгүйсгэвэл хаан түүнийг суллана гэв.
Гэвч тэр үнэнчээр амиа өгжээ.
5. Аммон бол леменчүүдийн дунд үйлчилсэн номлогч.
Хэдэн өдөр Хаан Лемонайн хонийг хариулжээ.
Дээрэмчдийг ирэхэд тулалдаж хонио хамгаалав.
Зөв шударга амьдрахыг тэр сурчээ.
6. Бурханы хоёр мянган хүү дайсантай тулалджээ.
Тулалдахаар явахдаа цэргүүдтэй адил байжээ.
Тэд Есүсийг өөрсдийн хамгаалагч гэж итгэжээ.
Зөв шударга амьдрахыг тэд сурчээ.
7. Лемен үндэстэн Самуел хотын цамхаг дээрээс
Хүмүүсийг сэрэмжлүүлж, наманчил гэж тунхаглав.
Самуел Бурханы хүн учраас сум түүнийг оносонгүй.
Тэгээд тэр зөв шударгаар заасан.
8. (Xүндэтгэлтэйгээр удаан)
Бидний төлөө Есүс Христ цовдлогдсоныхоо дараа
Тэр эдгээр хүмүүст ирж, үнэний тухай заасан юм.
Хүүхдүүдэд гараа хүргэн бүгдийг нь адислав.
Тийн тэд зөв шударгаар амьдаржээ.
Үг, ая: Элизабет Физер Бейтс, (1909–1999) © 1969 IRI
Нэмэлт бадгуудыг: Нанси K.Дайнс Картер, (1935– ) © 1986, 1989 IRI