Number 5
Израилын Гэтэлгэгч
Израилын Гэтэлгэгч
1. Израилын ГэтэлгэгчЦор ганц баясал юм.Ивээлийг бид Түүнээс эрнэ.Өдрийн үүлэн мөнШөнийн галан багана,Өмгөөлөгч, Хаан, Аврагч минь ээ!
2. Хайраараа бүх хониоСионд цуглуулахын тулХрист залран ирэхийг бид мэднэ.Гэвч юуны учир тэдҮхлийн хөндийд уйлж,Зэлүүд талд хэсэж тэнэнэ вэ?
3. Хэр удаан бид хэсэж,Хилэнцийг үйлдсээрИх цөлд Таныг хайн бэдрэх вэ?Өмрөн шаналахыг мааньӨстөн хараад баясавчИзраил үтэр чөлөөлөгдөнө.
4. Сионы хүүхдүүд бидэндСайхан мэдээ бий.Бурханы тэмдгүүд үзэгдэж байна.Хаант улс биднийх тулБүү ай, шударга байгтун.Авралын цаг хаяанд ирлээ.
5. Эзэн Аврагч минь, ТаЭнэрэн нааш хараад,Гуньсан сэтгэлийг тайвшруулаач.Ариун газарт оршихГэгээн хүсэл миньАгуу найдвар авчраасай.
6. Христийг наашаа харахадЭлч нар бүгд баясан,Эзэний үгийг хүмүүс хүлээнэ.Христийг үгээ айлдах үедДуу хоолой нь түгэж,Дэлхий ертөнц магтан дуулна.
Үг: Виллиам В.Фэлпс 1792–1872; Иосэф Свэйн, 1761–1796 шүлгээс шинэчлэн өөрчилсөн. Энэхүү дуулал нь 1835 оны сүмийн анхны дуулалд багтсан билээ.
Ая: Фрийман Люис, 1780–1859