Number 10
Тэнгэр элчийн айлчлал
Тэнгэр элчийн айлчлал
1. Тэнгэр элч дэлхийд ирж,Тэр нам гүмийг эвдлээ.Дээрээс айлчлан ирээд,Дараах үгсийг хэллээ.Ай, энэхүү Кумора гүвээндАриун бичээс нууцлагдсан буй.Ай, энэхүү Кумора гүвээндАриун бичээс нууцлагдсан буй.
2. Эрт дээр үед МоронайЭнэ цэдгийг лацдан нуув.Эл түүх газраас ярихаарЭзэний зарлигийг хүлээв.Дэлхийг Христийн хаанчлалд бэлдэхээрДахин алтан ялтсууд ирсэн.Дэлхийг Христийн хаанчлалд бэлдэхээрДахин алтан ялтсууд ирсэн.
3. Урьд цагт тогтнож байгаад,Устаж мөхсөн гүрний,Уг Иосефын удмынУрт түүх энд бичигдсэн.Сайн мэдээний бүрэн байдалСудрын алтан хуудсанд оршино.Сайн мэдээний бүрэн байдалСудрын алтан хуудсанд оршино.
4. Өнө удаан хүлээсэнӨдөр биеллээ оллоо.Хүмүүс гэрлийг даган,Харанхуй үүрд замхраг.Ариун судрын лацыг нь нээж,Алдар суу, гэрлийг нь түгээг.Ариун судрын лацыг нь нээж,Алдар суу, гэрлийг нь түгээг.
5. Израил хөгжин баясаж,Ирж гэртээ цуглацгаана.Иерусалимд зориулж,Эд баялгаа өргөнө.Сион босож, дэлхийг гэрэлтүүлэхэдСургаалын үнэнийг бүгд сонсоно.Сион босож, дэлхийг гэрэлтүүлэхэдСургаалын үнэнийг бүгд сонсоно.
Үг: Парли П.Пратт, (1807–1857)
Ая: Жон Э.Түллидж, (1806–1873)