Number 17
Иосеф Смитийн анхны залбирал
Иосеф Смитийн анхны залбирал
1. Алтан нарны туяа цацрахАмгалан сайхан өглөөЗөгий дүнгэнэж, шувууд жиргээд,Төгөлд хөгжим эгшиглэнэ.Сүүдэр татсан тэрхүү төгөлдИосеф хайрт Бурханыг эрсэн,Сүүдэр татсан тэрхүү төгөлдИосеф хайрт Бурханыг эрсэн.
2. Дарууссан хүү сөхрөн суугаад,Анх удаа чанга залбирлаа.Дайран довтлох Сатаны хүчАйдас, цөхрөлд автуулав.Гэвч тэр Бурхан Эцэгийн хайрандГүнээ итгэн найдаж байв.Гэвч тэр Бурхан Эцэгийн хайрандГүнээ итгэн найдаж байв.
3. Гэнэт үдийн нарнаас ч хурц тодГэрэл цацарсаар буулаа.Гэрлэн багана түүний дээрээсГайхамшигтай хурц гийлээ.Бурхан Эцэг Хүүгийнхээ хамтТийнхүү айлчлан ирсэн байв.Бурхан Эцэг Хүүгийнхээ хамтТийнхүү айлчлан ирсэн байв.
4. “Иосеф, энэ бол Миний хайрт Хүү.Түүний үгийг сонс” хэмээхЭзэний үгийг залбирлынхааХариуд тэрбээр сонссон юм.Тийн амьд Бурханыг харсан тэрээрТуйлын их баярт автжээ.Тийн амьд Бурханыг харсан тэрээрТуйлын их баярт автжээ.
Үг: Жорж Манвэринг, 1854–1889
Ая: Силванис Билингс Понд, 1792–1871; тохируулан өөрчилсөн А.С.Смайт, 1840–1909