1. Зовсон хөөрхий нэг бадарчинЗамд минь олон удаа таарч байв.Туслаарай гэж түүнийг гуйхадТатгалзаж түүнд эс чадав, би.Хэн гэгч хаанаас хаа хүрч яваагХарин асууж зүрхэлсэнгүй.Харцнаас нь нэгэн зүйл яагаадХайр татсан учрыг мэдсэнгүй.
2. Үмх чимх хоолоо идэх гэтэлӨлсөж ядарсан тэр нэгэнҮүдэнд ирээд, үг ч хэлсэнгүй.Өөртөө байсан талхаа өгтөлАдислан хуваагаад буцаав.Надад оногдсон талхны захТэнгэрийн зоогоос хүртэж буй мэтТийм амтыг санагдуулам байв.
3. Хаднаас ундрах булгийн дэргэдХарлаа, түүнийг. Тэр тамирджээ.Ангасан түүнийг ус элэглэн,Асгаран урсахыг тэр харав.Гүйж очоод, би түүнийг босгов.Гурвантаа тэр уснаас уугаад,Хоосон аягыг дүүргээд, өгөв.Харин би ахин цангаагүй.
4. Харанхуй шөнөөр үер бууж,Хүйтэн хуй салхи ойртох үедГадаа түүний ярихыг сонсоод,Гэртээ урихаар би гүйж очив.Гийчнээ хувцаслан дулаацуулж,Амраахаар оронд хэвтүүлэв.Газарт унтаад, зүүдлэхэд миньЕдений цэцэрлэгт мэт байв.
5. Зодуулж гэмтсэн үхлүүт түүнийгЗамын хажуугаас би олов.Асарч сувилан, амийг нь аварч,Амь нас, сүнсийг нь сэргээхээрДарс, тос өгч, хооллоход тэр эдгэв.Зүрх минь нэн их шаналсан байвчДаруй өвдөлт минь мартагдаж,Шархалсан сэтгэл минь тайвшрав.
6. Үхлээр яллагдаж байх үед ньГянданд түүнийг би харсан юм.Үнэн бус үгсийг би үл тоон,Гутаагдсан түүнийг хүндэлсэн.Миний төлөө амиа өгөх үү?Хэмээн нөхөрлөлийг сорих үедБие минь сульдаж, цус минь хөрсөн ч“Би өгье” гэж сүнс хашхирав.
7. Хормын төдийд нүдний минь урдХарийн хүн төрхөө илчиллээ.Алган дээрх тэмдгийг нь би танив.Аврагч өмнө минь зогсож байв.Нэрээр минь Тэр намайг дуудаад,“Надаас чи огт ичсэнгүй” гээд,“Бүү ай, Надад хийсэн хэрэг.Бүх үйлс тань дурсагдана” хэмээв.
Үг: Жэймс Монтгомэри, 1771–1854
Ая: Жорж Көүлс, 1792–1858, өөрчилж зассан. Бошиглогч Иосеф Смитийн амь насыг бүрэлгэхээс өмнө дуулсан дуулал.