Number 21
Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ
Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ
1. Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч.Урамтай аялцгаая.Аялах зам тань бартаатай санагдавчАмьдрал тань ивээгдэнэ.Хэрэггүй зүйлсэд үл зовнивоосХэтдээ бидэнд амар болно.Баяр хөөрөөр зүрх тань бялхана,Бүх зүйл сайн сайхан байна!
2. Амьдрал хэцүү хүнд гэж та гашуудна уу?Айлтгүй, бүгд сайхан байна.Саад бэрхшээлээс одоо зугтах аваасШагналыг эс хүртэнэ.Хормойгоо шуун, зоригоо чангал.Хэзээ ч Бурхан маань орхихгүй.Бусдыг бид ингэж тайвшруулна,Бүх зүйл сайн сайхан байна!
3. Амгалан тайван нутгийг Бурхан мааньАлс өрнөд зүгт бэлдсэн.Гуниг зовлон, айдасгүй тэр нутагтГэгээнтнүүд ивээгдэнэ.Хаан Бурханд магтаал өргөх үедХамаг уул хад цуурайтуулна.Бүхнээс илүү хэлэх үгс маань,Бүх зүйл сайн сайхан байна!
4. Аяллаа бид дуусгалгүй эрт одсон чАй даа, бүгд сайхан байна.Зовлонгоос салж, хөдөлмөрөөс амсхийж,Зөвт хүмүүстэй амьдарна.Гэвч амьдрал маань их ивээгдвэлГэгээнтнүүдийн баярыг үзнэ.Бид бүг дээр ийн чанга тунхаглана,Бүх зүйл сайн сайхан байна!
Үг: Виллиам Клэйтон, (1814–1879)
Ая: Англи ардын дуу