Number 23
Хан хөхий уул хадын Тань төлөө
Хан хөхий уул хадын Тань төлөө
1. Хан хөхий уул хадын Тань төлөөХайрт Бурхан Таныг магтъя.Хүүхдүүдээ уулсынхаа нөмөртХүчирхэг түмэн болгосон.Эзэн Та Израилыг сонгон,Эрх чөлөө тийш залсан.
Хан хөхий уул хадын Тань төлөөБурхан Таныг магтъя.
2. Бусармаг гадуурхагчдын гартБид бүгд ихэд шаналлаа.Балмад дарангуйлагчдын дундБид нэн туйлдан бэдэрлээ.Хүчин мөхөсдсөн үед мааньТа хүчирхэг болголоо.
Хан хөхий уул хадын Тань төлөөБурхан Таныг магтъя.
3. Цайз мэт сүндэрлэх уулсын дундТа биднийгээ цуглуулжээ.Хайрт хүмүүсээ газар газраасХамгаалахаар Та авчирлаа.Уул, ус, ургамал тэгширсэнУудам хөндийн төлөө.
Хан хөхий уул хадын Тань төлөөБурхан Таныг магтъя.
4. Гэрэл нь ямагт цацарсаар байхГэрэлт цамхгийн манаач бид.Тэнгэр дэх тахилын ширээнийТуйлбартай хамгаалагч бид.Таягаараа цохиоч энэ хадыгТэндээс зориг бадарна.
Хан хөхий уул хадын Тань төлөөБурхан Таныг магтъя.
Үг: Фэлишия Д.Хэманс, 1793–1835; өөрчилсөн Эдвард Л.Слон, 1830–1874
Ая: Эван Стивэнс, 1854–1930