Number 29
Хаадын Хаан Та ирээч
Хаадын Хаан Та ирээч
1. Хаадын Хаан Та ирээч.Хүрэх төдийд анагааж,Хүмүүсээ чөлөөлөхийгХаруулдан бид хүлээв.Хотол олны хүслэнт Та ирж,Хамаг Израилыг цуглуулаач.
2. Газар дэлхийн нүглийгГалаар ариусгаач, Та.Зөв шударгыг тогтоож,Гэгээнтнүүдийг баясгаач.Энх амгалан хаанчлахыг ТаньЭгшиг дуугаар хамтдаа угтана.
3. Аврагдсан түмэн ардХосаннаг дуулцгаана.Агуу ялалтын дууАлдар сууг Тань түгээнэ.Тэртээх Сионы уулсын дундаасТэнгэрийн уудамд дуулал цалгина.
4. Амь, энхийн Хан Хүүг магт!Сэнтийдээ морил, Та!Сонгогдсон бүх хүмүүнАврагч Эзэнээ угтана.Харь хүмүүс өвдөг сөхөрнө.Хэл бүхэн Таныг магтацгаана.
Үг: Парли П.Пратт, 1807–1857
Ая: Зохиогчийн нэр тодорхойгүй, ойр. 1889