Number 32
Гэгээн алдрыг магтъя
Гэгээн алдрыг магтъя
1. Гэтэлгэгч Хаан ТаныхааГэгээн алдрыг магтъя.Хүүхдүүд Тань баярын дуугаарХосаннаг өргөж байна.Их Эзэний нэрээр ирсэнИзраилын Хаан бол Та.Давидын язгуурт Хүү ТаАдислагдсан Нэгэн.
2. Тэнгэр элч нар хурж цуглаад,Дээрээс Таныг магтана.Дэлхийн бүтээл бид хамтдааДуу хоолойгоо өргөнө.Дал модны мөчрөөр даллан,Еврейчүүд хамт угтсан.Дуулал, магтаал, хайраарбидДуурсган Таныг магтъя.
3. Өргөст титмээс Тань өмнөӨргөмжлөн тэд магтсан.Өндөрт заларсан ТаныгӨдгөө бид дуулж магтъя.Тэдний магтууг хүртсэн ТаБидний дууллыг сонсоно уу.Өнтэй сайн бүхнийг дээдлэгчӨгөөмөр Хаан минь ээ.
Үг: Орлианы Тиодалф, ойр. 760–821
Ая: Мэлшуар Тэшнэр, 1584–1635