Number 35
Бүхнийг Чадагч, Их Эзэнийг магтъя
Бүхнийг Чадагч, Их Эзэнийг магтъя
1. Бүтээлтийн Хаан, Бүхнийг Чадагч,Их Эзэнийг магтацгаа!Бидний эдгээгч хүч мөн аврал болсонТүүнийг магтъя.Бүгд нэгдэцгээ.Бишгүүр, ятгаа тоглон, дуулж,Баясан бахдаж, Түүнийг магтъя!
2. Бүхнийг алдар суугаар захирагчИх Эзэнийг магтацгаа!Хан бүргэд адил Тэрбээр гэгээнтнүүдээ хамгаалдаг.Танд хэрэгтэйгАврагч Эзэн тань өгснийгАнзаарахгүй байна гэж үү дээ?
3. Биднийг хамгаалж, амьдрал дэвжээх Их Эзэнийг магтацгаа!Бурханы сайн сайхан, нигүүсэл биднийг мөнхөд ивээнэ.Бүгдийн төлөөБүхнийг Чадагч, Анд Найз мааньБас юу хийж чадахыг тунгаан бод.
4. Алив бүхнээрээ бишрэн шүтэж, Эзэнийг магтацгаа!Амьд бүхэн Абрахамын үрстэй хамт Түүнийг бишрэг.“Амен” гэх үгАгуу Түүнийг бид биширч,Алдрыг нь өргөж буйг илтгэг.
Үг:Иоахим Неандер, 1650–1680; орчуулсан Катэрин Винквөрт, 1829–1878
Ая: Стралсанд дууны номноос авав, 1665; Найруулсан Вилиам С.Бэннэтт, 1816–1875, ба Отто Голдшмидт, 1829–1907