Number 47
Хайрт хүүхдүүд минь, Бурхан ойр байна
Хайрт хүүхдүүд минь, Бурхан ойр байна
1. Хайрт хүүхдүүд минь, Бурхан ойр байна.Харц үл салган хамгаалж байна.Та зөвийг хийхийг хичээвээсТаалалдаа таныг авна.Тэр адисална, Тэр адисална.Түүнд найдвал Тэр адисална.
2. Хайрт хүүхдүүд минь, тэнгэр элч нарХаран ажина, үйлдлийг тань.Сайн болон саар үгс бүрийг таньСийрүүлэн бичнэ, тэд нар.Ариун журам! Ариун журам!Ариун сэтгэлтнийг ивээнэ.
3. Ай, хүүхдүүд минь, Бурхан та нартАриун Сүнсээрээ зааж байна.Айлдах шивнээг анзаарч дагавалАшид та бүгд баясаж хөөрнө.Итгэлтэй бай, итгэлтэй бай.Их Эзэний үйлд шамдаарай.
Үг: Чарльз Л.Волкэр, 1832–1904
Ая: Жон Мэнзийс Макфорлэн, 1833–1892