1. Багш аа, энд шуурга догширч байна.Хаялах давлагаа өндөр.Харанхуй хөх тэнгэрийг эзэгнэжээ.Хоргодох газар ч алга.Сүйрэх маань танд хамаагүй юу?Аймшигт гүн үхлийн булшСандарган, заналхийлэх цаг мөч бүрдАй, яахан Та унтнам бэ?
Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана.Нам гүм бай.Догшрон ширүүсэх далайн шуурга,Дайрах хүмүүн, чөтгөрийн ямар ч аюулдТэнгэр, далай, газрын Эзэний амрахТэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна.Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм:Нам гүм бай, нам гүм бай.Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм.Нам гүм бай, намд.
2. Багш аа, энэ өдөр их зовлондБи шаналан гудайсаар байна.Сэмэрсэн сэтгэл минь гунигтай.Сэрээд, Та намайг авраач!Шаналал, нүглийн үерийн урсгалдШантрах зүрх минь автнам.Хайртай Багш минь, би сүйрлээ! Би сүйрлээ!Хурдан ирж, жолоог аваач.
Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана.Нам гүм бай.Догшрон ширүүсэх далайн шуурга,Дайрах хүмүүн, чөтгөрийн ямар ч аюулдТэнгэр, далай, газрын Эзэний амрахТэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна.Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм:Нам гүм бай, нам гүм бай.Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм.Нам гүм бай, намд.
3. Багш аа, аймшигт шуурга зогсов.Бүх зүйл намжиж тайвширлаа.Энх орчлонгийн нар нууранд тольдоно.Энэ л тэнгэр зүрхэнд цэлмэнэ.Гэтэлгэгч минь, Та энд үлдээч!Ганц биеэр минь бүү орхи.Ихэд баярлан би эрэгт очно.Нам жим эрэгт амарна.
Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана. Нам гүм бай. Догшрон ширүүсэх далайн шуурга, Дайрах хүмүүн, чөтгөрийн ямар ч аюулд Тэнгэр, далай, газрын Эзэний амрах Тэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна. Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм: Нам гүм бай, нам гүм бай. Нандин хүслийг Тань бүгд дагадаг юм. Нам гүм бай, намд.
Үг: Мэри Анн Бэйкэр, 1831–1921
Ая: Х.Р.Палмер, 1834–1907