Number 65
Бурханы зарлиг зөөлөн
Бурханы зарлиг зөөлөн
1. Бурханы зарлиг зөөлөн,Хууль ёс нь энэрэнгүй!Буулгаа Эзэнд даатган үүрүүлж,Хайр халамжид нь найд.
2. Түүний мэлмийний доорГэгээнтнүүд амьдран буй;Түүний бүхнийг бүтээгч мутарХүүхдүүдээ хамгаалдаг.
3. Санаа тань юунд шаналж,Сэтгэл тань юунд зовном?Тэнгэрлэг Эцэгтээ очоод,Тайтгарлыг олоорой.
4. Эзэний сайн сайхан мөнх,Энэрэл нь хувиршгүй.Дарамтаа би хөлд нь тавиад,Дуу аялсаар алхана.
Үг: Филип Доддридж, 1702–1751
Ая: Ханс Жорж Нагэли, 1773–1836; найруулан эмхэтгэсэн. Лөүвэлл Мэйсон, 1792–1872