Number 72
Та гуйж залбирав уу?
Та гуйж залбирав уу?
1. Гэрээсээ гарахынхаа өмнөТа гуйж залбирав уу?Аюулаас таныг хамгаалахыгАврагч Христийн ариун нэрээрЭнэ өглөө гуйв уу?
Ай, сэтгэлийг залбирал засан,Шөнийг өдөр болгоно.Амьдрал харанхуйлах үед таЗалбирахаа бүү март.
2. Уурлан бухимдсан тэр үедээТа гуйж залбирав уу?Урдах замд хөндөлссөн нэгнийгУучлан энэрэх зүрх сэтгэлийгТа Түүнээс гуйв уу?
Ай, сэтгэлийг залбирал засан,Шөнийг өдөр болгоно.Амьдрал харанхуйлах үед таЗалбирахаа бүү март.
3. Гашуун сорилт тохиолдох үедТа гуйж залбирав уу?Гуниг зовлонд сүнс тань автвалГилеадын гаврыг зээлэхээр таЭнэ өглөө гуйв уу?
Ай, сэтгэлийг залбирал засан,Шөнийг өдөр болгоно.Амьдрал харанхуйлах үед таЗалбирахаа бүү март.
Үг: Мэри А.Пэппэр Киддер, 1820–1905
Ая: Виллиям О.Пөркинс, 1831–1902