Number 77
Залбирал нь зүрхний чин хүсэл юм
Залбирал нь зүрхний чин хүсэл юм
1. Залбирал нь ил эсвэл далд ч байЗүрхний хүсэл байдаг.Цээжинд дүрэлзэх тэр л галынЦоо төөнөх дөл буюу.
2. Залбирал нь сэтгэлийн зовуурьт ч бий.Урссан нулимсанд ч бий.Бурханаас өөр хэн ч дэргэд үгүйдДээш бэлчсэн харцанд ч бий.
3. Залбирал нь нялх үрс ч хэлж чадахЭнгийн хэдэн үг юм.Залбирал нь тэнгэрийн Хаанд хүрэхЭрхэм аялгуу дуун юм.
4. Залбирал нь Христэд итгэгчийнАмь, амьсгал, агаар юм.Амьсгал хурааж, тэнгэрт очиходАавдаа хэлэх үгс юм.
5. Залбирал нь буруу замаа орхиод,Гэмшсэн нэгний үг юм.“Залбирлаа, тэр” гэж тэнгэр элч,Залбирах мөчид нь баясна.
6. Үг, үйл,оюундаа гэгээнтнүүдЗалбирлаараа нэгдэнэ.Эцэг, Хүү хоёрт залбирснаарЭв нэгдэлд барилддаг.
7. Залбирал зөвхөн дэлхийн үйл бус.Ариун Сүнс залбирч гуйна.Аливаа нүгэлтнийг өршөөхийгЭцэгээсээ Есүс гуйна.
8. Залбирлын замаар алхсан, Та.Залбирахыг заагаач, Та.Амь, үнэн, зам -Танаар дамжинАгуу Бурханд бид очино!
Үг: Жэймс Монтгомэри, 1771–1854
Ая: Жорж Кэйрлэсс, 1839–1932