Number 79
Үйлс Тань гайхам
Үйлс Тань гайхам
1. Ай, Хаан Бурхан, үйлс Тань гайхам.Алдрыг Тань магтан, талархъя.Нар мандахад хайрыг Тань харуулж,Нар шингэхэд үнэнийг Тань хүүрнэе.
2. Амралтын өдөр гайхам юм.Зуурдын гэх юу ч зүрхэнд үгүй.Давидын ятганы аяз шигЗүрх сэтгэл минь хөглөгдөж байг.
3. Эзэн буй учир зүрх баясна.Үйлс, үгэнд Тань талархаж байя.Энэрэнгүй үйлс Тань гэрэлтэнэ.Үлэмж зөвлөгөө Тань төгс юм.
4. Тэнгэрийн баяр баяслын орондТаны гэгээн дүрийг харахадЭрхэм нэр алдрыг Тань магтан,Эгнэгт мөнхөд алдаршуулъя.
5. Дайсан минь байсан гэм нүгэлДахин намайг үл зовооно.Сэтгэл дэх дайсан үгүй болж,Сатан амгаланг эвдэхгүй.
6. Дэлхий дээр бүх хүсэж мөрөөдсөнөөДээш очоод харж, сонсож, мэднэ.Баяр баяслын мөнхийн орондБүхнийг хийх хүч чадлыг олно.
Үг: Айсак Воттс, 1674–1748
Ая: Жон Ж.Маклелан, 1874–1925